Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импечмент хийх асуудлыг санаачилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ.
Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Шөнийн 00:00 цаг өнгөрч байна. Сая Монгол улсын Ерөнхийлөгч парламетэд орж ирж үг хэллээ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа орж ирж үг хэлэх эрхтэй.
Гэхдээ сая Монгол улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Монгол улсын парламентийг сүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Ерөнхийлөгч хүн эв нэгдлийг хангагч байх ёстой. Парламентат ёсоор бол бид нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх талаар асуудлыг хэлэлцэж байсан.
Сая орж ирээд илт нэг талыг баримталсан байр суурь илэрхийлж, засгийн газрыг огцруулах ёстой гэдэг агуулгатай мэдээлэл хийлээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн явдал мөн. Тийм учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импечмент хийх асуудлыг санаачилна гэж бодож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.