СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 У.Хүрэлсүх: Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь хулгай дээрмээс хол, худлаа битгий ярьж байгаарай гэж зааж сургаж ирсэн

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Эрхэм хүндэт төрийн түшээд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Ойрд их ажилтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Нөхцөл байдалд мониторинг хийлээ. Ерөнхийлөгчийн хувьд төрийн эрх дээд байгууллагын хуралд өөрийн биеэр оролцож, өөрийн биеэр хариулт өгөх нь чухал гэж үзээд орж ирлээ.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад байнга хүндэтгэлтэй хандаж ирсэн. . Нэг удаа парламентад орж ирж буруу зөрүү зүйл ярьж байсныг сонсоогүй байх. Би өөрөө Ерөнхий сайд байсан хүний хувьд зовлонг нь сайн мэднэ. Энд байгаа хоёр даргадаа их хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалдаг. 

Зарчмын хэдэн зүйлд хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээрээ энэ үгийг хэлсэн. Өнөөдрийг хүртэл би энэ үгэндээ үнэнч байгаа. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж яриад байгааг би ойлгохгүй байна. . Ерөнхий сайд байхдаа энэ байр сууриа байнга илэрхийлж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 126 гишүүнтэй болох асуудлыг ч Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрх, бүх зүйлээсээ татгалзсан шүү дээ. Надад айхтар эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл засгийн газар руу шилжсэн. Би МАН-ын дарга байхдаа энэ шийдвэрийг гаргуулсан. Ерөнхий сайд өөрийн сайд нараа томилж чөлөөлөх эрхтэй болсон. Ерөнхийлөгчид мэдэгдээд л бол оо. Шүүгчийг ганц удаа л буцаах эрхтэй. Ийм л эрхтэй Ерөнхийлөгч байгаа.

Хэн нэгнийг, засаг төрөө дарамтлаад байх боломж Ерөнхийлөгчид байхгүй. Ард түмний итгэл найдвар л байгаа. Албан ёсоор нэг зүйл хэлье. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Өмнө нь ч хэлсэн дахиад ч хэлье. 

Манай ард түмний сонголт бол парламентын засаглал. Намайг ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгээ дахин хэлье. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал дээр хэн ийм юм ярьж ард түмний болон гишүүдийн толгойг эргүүлж, асуудлыг өөр тийш нь хандуулаад байгаа юм. Би зарчим ярьж байна. Хариуцлагаас зугтах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. 

Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авахуулаад зарчимтай байгаарай, хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий ярьж, бусдыг бүү хуурч мэхлээрэй гэж захиж хэлж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж одоог хүртэл найдаж байна. Хүн чанаргүй зан авир, эр хүний жудаггүй ааш гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна.

Парламентат ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л ажиллая.

Хоёрдугаарт, Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм. Өнөөдөр санаачилсан зүйл биш. Би МАН-ын дарга байхдаа 2019 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулна гэж заалт оруулж байсан юм. .

Манай ард түмнээс хууль бусаар хулгай хийж баялгийг нь авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Миний байр суурь ийм юм. Энэ цоо шинээр бий болсон асуудал биш.

Монгол улсын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл юм. Энэ бол миний төдийгүй та бүхний үндсэн зарчим шүү.

Сүүлийн 20 хоног харлаа. Ерөнхий сайд, УИХ-ын даргад "Та нар ард түмнээ сонсооч" гэж хэлж байгаа. Юу ярьж, юу хүсч мөрөөдөж байгааг сонсооч. Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Монгол Улс ардчилсан засаглалтай, ард түмэн төрөө сонгодог. . Шаардлагын зохих хариуг өгөөч. 

Би амьдралдаа дөрвөн албан тушаал өгч байсан. МАН-ын ЕНБД, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдын эрхэм өндөр албан тушаалыг ч өгч байсан. Энэ бүхний цаана олон түмний эрх ашиг, ард түмний эв нэгдлийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой гэх итгэл үнэмшлийнхээ төлөө өгч байсан.

Удирдагч хүн албан тушаалтайгаа зууралдахгүй, шигдэхгүй, алдаа гаргасан бол ард түмнээсээ уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Ийм хүнийг удирдагч гэдэг. . Хүмүүс намайг залуу хүн гэж боддог байх. Улс төрд 35 жил явахдаа зөндөө алдаж эндэж үзлээ. Сайн муу зүйлийг тууллаа. Би хэзээ ч албан тушаалаа худалдаж байгаагүй, улс орноосоо хулгай хийж байгаагүй. 

.

Эцэст нь, Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тул ард түмнийхээ талд бат хатуу зогсоно. Тавьж байгаа шаардлага, олон зуун залуучууд өдөр шөнөгүй хүсэл зорилгоо илэрхийлж, шударга ёсыг хүсэмжилж байгаа хүсэлтийг хангахын төлөө явна гэдгээ хэлье. 

Төрийн тэргүүний үгийг тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна. . Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Надаас биш Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэн энийг тараах санаачилга гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцнэ. Өдөр шөнөгүй ардчилал ярьдаг улс урд түмнийхээ үгийг сонс.

Бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилдгоо боль. Арай дэндэж байгаа юм биш үү! Үг хэлсэн хүнийг ямар муухай доромжилж, гутааж байна вэ!

Парламентын гишүүд та бүхэнд төрөө авч явах эрхэм ажилд тань амжилт хүсье. Ард түмнээ талцуулж шар махтай нь хатаалгүй асуудлаа шийд. Ард түмэн харж байна. . Шударга ёсны төлөө янз бүрийн хатгаасгүйгээр энэ олон залуучууд төрийн ордны гадаа эмх цэгцтэй, үймээн самуунгүй, үзэл бодлоо илэрхийлж байгаад баяртай байна. Залуус ондоо болсон байна. Ард түмний өмнө нүдний булай болохоо боль. 

Нөхцөл байдлыг харж байгаад шаардлагатай гэж үзвэл дахин орж, дараа дараагийн үгээ хэлэх болно гэдгээ хэлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bay ganbayar
3 хоногийн өмнө
116.206.83.106

hadgalamj bankniihaa hulgaig martsiin bh da

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

ӨӨРТ ЧИНЬ АШИГТАЙ ХУУЛЬ БАТАЛСАН ХОР ЁРӨНХИЙЛЭГЧ ЧИ ЮМ БИШ ҮҮ

зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

үгэнд нь тэгээд орсонгүй бололтой. ямар ч байсан нэг нь. их хурлын дарга нь гайгүй юм болов уу. амьдрал харуулах байхдаа. шалгуур хугацаа нь 5 жил нь харамсалтай. амьдрал явсаар тэд үнэн худал нь мэдэгдэхгүй оршсоор. ард олон туйлдсаар

Hilda
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ үйл ажиллагааг жинхэнэ хамгийн сайн мэдэж байгаа хүн нь та өөрөө шүүдээ. Ягаад энэ ЗГогцорсон нь ч өөриын чихь хийсэн зохион байгуулалт штээ . Ард түмэн тэнэг биш. Харин одоо өөрөө л огцрох үлдлээ дээ.Ард түмэн хүчтэй, тэмцэж чадах ард түмэн шүү. Одоо ард түмнээ бодож хамтдаа зүтгэнэ гэж хэлсэн үг чинь үнэн бол Уранаа зогсоо3

Зочин
39 минутын өмнө
116.206.83.106

Хутга шиг хурц үг хэрэггүйдээ. Зааж сургах яах вэ. Тэр 2дарга яах вэ.Яг үнэндээ mongolia гэсэн гадаад паспорттай л байхад хилээр гараад шившиг болдгийг мэдэх үү ядуу хүчгүй орон гэдгээрээ. Улсын хийх ажил насаараа төлөөд барагдахгүй их байхад та нарын минь төрийн түшээдүүдийн байж байгаа байдал. Шийдээд африкийнхаа араас орцгоодоо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.