СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 Г.Тэмүүлэн: Парламентын засаглалд эрсдэл учирч, дэмжлэг хэрэгтэй болсон нь өнөөдөр харагдлаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-Зарчмын хувьд залуусын тавьж байгаа шаардлагыг зөв гэж харж байгаа. ТББХ болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй асуудлыг анхааралтай харлаа. Асуулт хариултаас харахад орлогоо нотлохоос гадна хэд хэдэн ноцтой асуудал яригдаж байна. 

Том зургаараа бол таван намаас бүрдсэн УИХ буюу төрийг барих дээд байгууллага өөрөө бодит дүгнэлт хийх нь зөв. Хүссэн ч хүсээгүй ч засаглалын хямрал нүүрлэж байгаа нь үнэн байна. Дээр нь эдийн засаг сайнгүй байна. Нүүрсний экспортын шокоос үүдэлтэй гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл дээр нэмээд засаглалын хямрал нүүрлэвэл хэцүүднэ. Тодруулбал, парламентын засаглалд эрсдэл учирч байна. Дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн дарамт саад их байна. 

Магадгүй өнөөдөр яригдаж байгаа Засгийн газрын асуудал засаглалын асуудал болоод байгаа юм байна. Таныг албан тушаалтайгаа зууралдаж байгаа биш энэ хямрал руу орчих вий гэсэн болгоомжлолтой байна гэж харж байна. Үндсэн хуульт зарчим дээрээ үнэнч баймаар байна. Парламентын ардчиллыг хүчтэй байлгах асуудал дээр хүчтэй байцгаая.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Х.Тэмүүжин гишүүний зурсан бичиг бас асуудал болсон. Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан байна лээ. Хэд хэдэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд ч яригдсан. Тусгай хяналтын байнгын хороотой ч маргаан нь буруу зөрүү ойлголт ихээр төрүүлсэн юм шиг байна лээ. Цаашлаад янз бүрийн нөхцөл байдал үүсч болзошгүй талаар хэд хэдэн гишүүн асуусан. Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар үзэл санаатай байгаа талаар ч асуусан. Бидний хувьд Үндсэн хуулийн ерөнхий суурь зарчим дээр байна гэдэг хариултыг өгсөн. 

Өнөөдөр ярьж чадахгүй байгаа болохоос бүгд л мэдэж байгаа. Миний хувьд зургаан жилийн өмнө шийдсэн байсан асуудал өөрөөр явах нь зарчмын хувьд буруу шүү. Х.Тэмүүжин гишүүнтэй би уулзаж ярилцсан удаа байгүй. Зургаан жилийн өмнө илэрхийлж байсан үндсэн хуулийн зарчим дээрээ байна гэдгээ дахин хэлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.