УИХ-ын гишүүн Ч.Анар "Парламентын гишүүд бид юун дээр шийдвэр гаргах вэ гэдэг нь логикийн хувьд ойлгомжгүй байна. Төрийн засаглалын асуудал хөндөгдөж байгаа юм бол үүнийг ил тод ярих шаардлагатай байна" гэх асуултыг ерөнхий сайдаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Парламентын гишүүд бид юун дээр шийдвэр гаргах вэ гэдэг нь логикийн хувьд ойлгомжгүй байна. Олон нийт орлогоо нотлохыг шаардсан. МАН-ын бага хурлаар хамтарсан засгийн газрын асуудал яригдсан. Харин одоо чуулганы хуралдаанаар итгэл үзүүлэх бодлогын дэмжлэг үзүүлэх эсэхийг хэлэлцээд байна. Бид АТГ-ыг ажлыг хийхгүй. Бид бодлогыг чинь дэмжээд л төсвөө батлаад л явж байгаа. Улс төрийн нөхцөл байдлын үүднээс итгэл хүлээлгээч гэж тогтоолын төсөлдөө бичсэн байна. Үнэхээр төрийн засаглалын асуудал хөндөгдөж байгаа юм бол үүнийг ил тод ярих шаардлагатай байна. Парламент ардчлалын тогтолцоог хөндсөн акц байгаа бол үүнийгээ дэлгэрэнгүй яримаар байна. Таны хариултаас сайн ойлголт авч чадахгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Даваа гарагт бүлгийн хурал болсон. Ардчилсан намтай холбоотой асуудал үүссэн. Улс төрийн шийдвэр гаргах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд ерөнхийлөгчтэй уулзсан. Олон нийтийн сэтгэлзүй ийм байна. Ажлаа өгөх нь зүйтэй, асуудалгүй гэдгээ хэлсэн. Олон талаас нь ярьсан. Хамтарсан засгийн газрын асуудал учраас намын бага хурал дээрээ энэ асуудлаа яръя гэсэн. Ингээд арван цаг ярьсан. Хамтраад байгаа мөртлөө сөрөг хүчин хийгээд байна гэдэг асуудал яригдсан. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга хийх талаар гэрээнд тусгаагүй. Үүнд санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн. Л.Гантөмөр даргыг Ардчилсан намынхан ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д өгөх гээд хардаад байна гэж ойлгосон. Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нарын санал зөрөлдсөн бас асуудал байгаа. Мөн сайд нар нам намаараа багцалж санал өгөх асуудал байдлыг дэвэргэсэн. Олон хардалт байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ах хүний хувьд надад зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан. Олон нийт уур бухимдалтай байна. Асуудал болох вий гэсэн. Энэ нь ч хардлага төрүүлсэн байх гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.