УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Өнөөдрийн чуулганы хуралдаанд ирээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд гарч чадахгүй байгаа ялсныхан талд орно гэсэн гишүүд байгаа. Чуулганы танхим дотор улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн эрх ашиг болсон, хандив мөнгөөр нь орж ирдэг ийм л газар байсан байна. Би гишүүн болсондоо маш их харамсаж байна. Та бүхэн шанелийн цүнх хараад л гайхаад байх юм. Чуулганы танхим дотор шанелийн цүнхгүй ядуурсан гуйлгачин хэн байгаа юм. Төрд орсон хэн ч баяждаг. Хотын төвд байгаа үнэтэй хотхон хэнийх юм бэ. Та нарынх. Хөдөө орон нутагт бүгд үнэтэй буудалтай. Энэ бүгдийн чинь мөнгийг тооцвол юун 20 саяын цүнх, 17 саяын бөгж вэ. Ийм байж мэдэхгүй цайраалаад байгаа та нарыг хараад гутарч байна.
МАН-ынхан дангаараа засаглахдаа бүх ард түмний боломжийг урдуур нь орж хулгайлж ирсэн. Гадаа болж байгаа жагсаал бол та нар даргын суудалд суух гэсэн атгаг санаатай үйлдэл. Ард түмэн юу болж байгааг мэдээсэй гэсэндээ би хэлж байна. Эрх мэдлээрээ олж авсан том орд баялагтай гишүүд эрх ашиг нь хөндөгдөөд эхлэхээр нэг цөм болоод нэг хүнээрээ туг дахиад буулгах гэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.