?Л.Оюун-Эрдэнэ: Надад албан тушаалд хорогдоод байгаа зүйл огт байхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Надад албан тушаалд хорогдоод байгаа зүйл огт байхгүй. Зөв дүгнэлттэй үлдэх нь чухал байна. Би хэн рүү ч залгаж ингэ тэг гэж хэлээгүй" гэж чуулганы хуралдааны танхимд хэллээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Эрх мэдлийн дотоод гадаад эрх ашгаас үүдээд өнөөдрийн нөхцөл байдал үүсчихлээ. Дан ганц цүнхий асуудлаас ч энэ асуудал үүсээгүй гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй бол иргэд сайн ойлгохгүй байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Ерөнхий сайдын хувьд хоёр ч жагсагчидтай уулзаж байсан. Тухайн үед ордон дотор нэгдмэл байр суурьтай байсан. Энэ удаад төрийн ордон хуваагдмал байна. Суурь шалтгаан өөр байсан. Олон эрх ашгийн гомдол нийлээд л ийм асуудалд хүрлээ. Жагсаалт дээр ч нам дээрээ олон удаа “амаа алгадуулсан”.

Үүний үр дагаврыг ерөнхий сайдын хувьд төсөөлөөд, одоо байгаагаас дордох эрсдэл байгаа учраас л итгэл үзүүлэх асуудлыг олон талаас нь бодооч гэж байгаа юм. Би хэн рүү ч залгаж ингэ тэг гэж хэлээгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.