?С.Эрдэнэболд: АН-ын 39 гишүүн чуулганы хуралдааныг орхиж гарахыг дэмжлээ
"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" УИХ-ын чуулганы санал хураалтад Ардчилсан намын гишүүд оролцохгүй гэдэг нэгдсэн шийдвэрт хүрчээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
- АН-ын 42 гишүүн бүлгийн хуралд оролцсоноос 39 нь чуулганы хуралдааныг орхиж гарахыг дэмжлээ. Гурван гишүүн томилолттой байна. АН-ын дарга Л.Гантөмөр Хамтарсан Засгийн газарт ажилласан найман сайдын гарын үсэгтэй өргөдлийг өгсөн. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтыг ил, далд явуулахаас үл хамаарч, АН санал хураалтад орохгүй гэдэг шийдвэр гаргасан. Бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж, 16 гишүүн гарсан гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.