УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц утааны асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Өнөөдрийг хүртэл бид утааг шийдэхийн тулд түлш дээр татаас олгож ирсэн. Өнгөрсөн жил Тавантолгой түлш компани 200 орчим тэрбум төгрөгийг шатаагаад дуусгасан. Цаашдаа бид утааг шийдэхийн тулд хэрэглээг дэмжих бус хэмнэлт буюу дулаалгыг дэмжих бодлого барих ёстой. 2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нэгдүгээрт байх ёстой ажил. Бид сүүлийн 15 жилийн хугацаанд утааг шийдэх нэрийдлээр 5,6 их наяд төгрөг үргүй зарсан. Урин дулаан цагт бид утааны асуудлаа мартаж болохгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.