СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэнэ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 цагийн өмнө

Өнөөдөр /2025.05.26/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүл багасаж, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Тавдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна.

27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст халж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.