Олон нийтийн сүлжээнд дараагийн Ерөнхий сайдын таамгууд хөвөрсөөр байна. Үүнд Хотын дарга Х.Нямбаатарын нэр ч дурдагдав.
МАН-ын VI бага хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хурлаар Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Харин одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үү, хамтарсан байх уу гэдгийг шийдэж, дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно.
Олон нийтийн сүлжээнд дараагийн Ерөнхий сайдын таамгууд хөвөрсөөр байна. Үүнд Хотын дарга Х.Нямбаатарын нэр ч дурдагдав.
Тэрбээр энэ талаар “Энэ ч, тэр ч Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.