СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгай хамгаалалттай бүсэд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

“Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр гал түймэр гарчээ. 

Тодруулбал, Төв аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, Батсүмбэр сумын төвөөс хойд зүгт 50 км-т 2 дугаар багийн “Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хар бэлчир” гэдэг газар, ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05 дугаар сарын 23-ны өдрийн 00:31 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын Ойн ангийн ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.