"Утаа, түгжрэл хоёр дээр засгаараа хамт зүтгэлээ" гэж Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ.
УИХ-ын гишүүн, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:
-Хотыг жижиг хотуудад хуваах зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол сая яригдсан зүйл биш. Өмнөх парламентын үед ч энэ асуудал яригдаж байсан. Бид бэлтгэл ажлыг нь сайн хийж өгсөн гэж бодож байна.
Дараагийн ерөнхий сайдыг хэн болоосой гэдэг дээр нэр алга. Гэхдээ бид эхлээд ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэх шаардлагатай байна. Том төслүүдээ хөдөлгөж, улс мөнгөтэй болох хэрэгтэй байна. Эдийн засагтаа түлхүү анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах сийрэг хүн болоосой л гэж хүсэж байна. Л.Оюун-Эрдэнэ маш сайн л зүтгэсэн. Мега төслийн тав нь хөдөллөө. Утаа, түгжрэл хоёр дээр засгаараа хамт зүтгэлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.