?LIVE: Х.Тэмүүжин: Шүүмжлэлийг гэрээ зөрчсөн гэж үзэж байгаа нам энэ улсад дуугүй байх дарангуйллыг тогтоочихсон гэсэн үг
"Өнөөдөр болж байгаа үйл явц Үндсэн хуулийн өөрчлөлт болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой" гэж УИХ-гишүүн Х.Тэмүүжин хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хамтарсан засгийн газарт ажилласан Ардчилсан намын гишүүд сайн ажилласан. Гэрээ зөрчсөн гэдэг нь бодитой биш. МАН шүүмжлэл хүлээж авч огт сураагүй. Ардчилсан намын гишүүд хүний өөрийнгүй бүгдийг шүүмжилдэг. Шүүмжлэлийг "гэрээ зөрчлөө" гэж харж байгаа нам бол энэ улс оронд дуугүй байх дарангуйллыг тогтоосон байна гэсэн үг. Нэг өдрийн дотор ерөнхий гурван зүйлтэй гэрээ байгуулсан байсан.
МАН-ын Бага хурлын шийдвэрийг эрүүл ухаантай хүн ойлгохгүй. Байгалийн тэнэгдүү хүмүүс л дагаад алга таших байх. Өнөөдөр болж байгаа үйл явц Үндсэн хуулийн өөрчлөлт болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.