СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд нийт ард иргэдээс уучлалт гуйсан. МАН-ын Бага хурлаар дахиж уучлалт гуйгаадах гэж шаардаагүй

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг 10 цаг хэлэлцэж байна. МАН-ын Бага хурлын гишүүд хурлын явцын талаар мэдээлэл өгч байна.

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл:

- Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газар бүрдүүлэхийг дэмжих эсэх агуулгаар санал хурааж байна. Гэхдээ намын нэр байхгүй. Гэрээний үр дүнг зарим талаар зөрчиж байна гэж бага хурал үзсэн. Би саналаа сая өгсөн. Саналын үр дүнгээс шалтгаалж Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн намын удирдлагууд, бодлогын зөвлөлтэй уулзана.

Гишүүдийн санал хуваагдаж байна. Улс орны том төсөл хөтөлбөрүүд, авлигатай тэмцэх үйл ажиллагааг хийгээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайд нийт ард иргэдээс уучлалт гуйсан. МАН-ын Бага хурал дээр дахиж уучлалт гуйгаадах гэж нэхсэн зүйл алга.
Төв талбай дээр жагсаж байгаа иргэдийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авч ажиллая гэсэн зүйл ч ярилаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.