СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

МАН-ын Бага хурал дахин завсарлага авчээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томьёолол дээрээ санал нийлээгүй тул түр завсарлаад байна. 

МАН-ын Бага хурлын VI хуралдааныг өнөөдөр болж байна. Хуралдаан 70 хувийн ирцтэй эхэлсэн  юм. Хуралдааныг нээж Монгол Ардын Намын  дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм. Үүний дараа Бага хурлын 40 гаруй гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газар гэрээтэй учир цаашид хамтраад явахаас өөр аргагүй. МАН-ын Бага хурлын гишүүд шийд. Хамтарсан Засгийн газар цаашид намын бодлогоор дэмжигдэхгүй бол хариуцлага хүлээнэ" гэх үгийг хэлжээ. 

Харин Бага хурлын зарим гишүүд Ардчилсан нам гэрээ зөрчсөн учраас Засгийн газраас гаргаж, бусад намтай хамтарч Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн бол зарим гишүүд МАН-ыг дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байгаа аж. Ингээд саналын томьёолол дээрээ санал нийлээгүй тул Бага хурал түр завсарлажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.