СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

🔴Б.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хань болохгүй байгаа Засгийн газрын гишүүдийг явуулах хэрэгтэй

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
7 цагийн өмнө

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралд оролцож буй гишүүдээс байр суурийг нь хүргэж байна.

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл:

-Манай МАН УИХ-д 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний эвсэл 4 суудалтай. Хэрэв дангаараа засаг байгуулбал парламентад 58/68 гэсэн харьцаа бий болж, аливаа бүх асуудал УИХ дээр гацна, зогсоно. Та бүхэн чуулганы ирцийг харж л байгаа байх. 58 гишүүнийг сөрөг хүчнээр тооцвол манай улс төрийн гацаа руу шууд очно. Долларын ханш өсөж сүйрэл болно. Эвсээд хамтраад явах уу, улс төрийн хямрал руу орох уу гэдэг хоёр сонголтын өмнө нь л байна.

Стратегийн орд газруудын асуудлыг цогцоор нь ярья гэж УИХ, Засгийн газар дээр ярьж байгаа юм билээ. Монголын ард түмэн Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу л ажиллах ёстой. Стратегийн орд газар ашиглаж буй хувийн хэвшлийнхэн хувь хэмжээгээ хуулийн дагуу төрдөө өгөөд л явах ёстой. 

-Талбай дээр жагссаар буй жагсагчидтай яагаад Ерөнхий сайд уулзахгүй байгаа юм бол?

-Бага хурал дээр бүх талаас нь л ярьж байна. Жагсаал цуглаан бол байнга байх үзэгдэл. Анхны жагсаал биш, маргааш ч болно. Тэндээс хэрэгтэй, ажил төрөлд нэмэр болохуйц санал санаачилга байвал хүлээн авч, алдаа дутагдал байвал засч залруулаад явах ёстой.

-Зарим гишүүд шүд сугалах буюу Засгийн газрын кабинетаас ажлаа муу хийж буй сайдуудыг огцруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Таны байр суурь?

-Ерөнхий сайддаа хань болж чадахгүй байгаа сайдуудыг явуулах ёстой. Кабинетын зарчим бол хамтын хариуцлагын байгууллагыг хэлж буй хэрэг. Улс төрийн галаа хамт үүрч чадахгүй байгаа биеэ оторлосон нөхдөд хариуцлага тооцож явуулах ёстой. Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж буй, салбар нь унаж буй хүмүүст улс төрийн хариуцлага тооцоод явах ёстой. 

-МАН дангаараа засаглах ёстой гэх байр суурийг илэрхийлж буй хүмүүс байна уу?

-Байна, байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд эндээс үүсэх улс төрийн болон эдийн засгийн ачааллыг үүрч чадна гэвэл тэр үгэндээ эзэн байх хэрэгтэй. Гэхдээ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход хариуцлагыг МАН л хүлээнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.