Монгол ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд удахгүй эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо. МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг, М.Оюунчимэг нарын хувьд "Засгийн газар тогтвортой ажиллаж, томоохон төслүүдээ хөдөлгөх ёстой" гэсэн байр суурьтай байгаа аж.
"Ард холдинг"-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг:
-Эдийн засаг 20,30 жилийн өмнөхтэй харьцуулахад сайн байна. Гэвч бид үүнээс илүү ихийг хийх боломжтой байсан. Гадаад хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн 2011,12 оны өсөлтийг бид хоорондоо муудалцсаар байгаад унагасан. Арабын орнуудыг хар! Засаглал, хууль нь тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй байгаад байдаг. Үүнийг хийхийн төлөө бүгд ажиллах ёстой.
Баялгийн хуваарилалтыг хийх, баян чинээлэг нийгмийг бүтээхийн төлөө намууд хамтарсан. Тиймээс том асуудлуудаа олж харах ёстой. Хий хоосон улс төржилтөөс болж монголын ард түмэн алдаж, ялагдаж ирсэн.
Ард түмний шаардаад байгаа ёс зүйн асуудал дээр Бага хурал дүгнэлт гаргах ёстой байх. Ерөнхий сайд хүү, бэр хоёр ямар орлого олсон юм, татвар төлсөн юм уу, ээж аав нь ямар хэмжээний орлого олсон гэдгээ тайбарлах ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг:
-Улс төржилтөөс илүү ард түмний амьжиргааг бодох ёстой болоод байна. Инфляцийг хазаарлах ёстой. Товчдоо, иргэдээ бодох цаг болоод байна. Бага хурал ухамсартай шийдвэр гаргах ёстой.
Засгийн газарт тогтвортой байдал чухал байна. Том төслүүд явах ёстой. Хувь хүний асуудлыг Бага хурал руу чихэж болохгүй...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.