СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

🔴LIVE: Л.Гантөмөр: Ардчилсан намыг Засгийн газарт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

"Ардчилсан намыг Засгийн газарт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Хорин жил шийдэж чадаагүй асуудлыг арван сарын хугацаанд бид шийдэж чадсан. Үүнийг Монголын түүх дүгнэнэ. Хамтарсан засаг унавал засаглалын хямрал ирэх нь тодорхой" гэж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэллээ. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-Бид “Монголын эрх ашиг нэгдүгээрт байна” гэх С.Зориг агсны үгийг байнга ишилж явсан. Энэ ч утгаараа Хамтарсан засгийн газрыг байгуулсан. гэж бодож байна. Ардчилсан нам ч гэсэн энэ байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл байж чадсан. МАН "Ардчилсан намын хэсэг гишүүд нь эсрэг байдаг юм байна. Иймд Хамтарсан засгийн газрын асуудлыг эргэн ярилцъя" гэдэг асуудлаар хуралдаж байгаа юм билээ. Энэ шийдвэрийг хүлээж байна. Шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу гэдгээ хараад, дүгнэлтээ гаргах байх.

Манай нам улс төрийн зөвлөлийн хурлаа хийнэ. УИХ-ын гишүүдээ оролцуулж өргөтгөсөн байдлаар хурлаа хийнэ. Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. . Намын нэр хүнд, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол цаашаагаа ингээд л явна. Хорин жил шийдэж чадаагүй асуудлыг арван сарын хугацаанд бид шийдэж чадсан. Үүнийг Монголын түүх дүгнэнэ.

Хамтарсан засаг унавал засаглалын хямрал ирэх нь тодорхой. МАН шийдвэрээ гараагүй байхад би олон зүйл яримааргүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.ШИРЭНДЭВ
1 цагийн өмнө
116.206.83.106

Л.Гантөмөр. дарга маш зөв.хэлж гэхдээ Оюунэрдэнээс.ерөнхий сайд.хийх.хүн.МАНд баймаар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.