"Өнгөрсөн хугацаанд манай улсад засаглалын хямрал нүүрлэсэн байсан. МАН, АН дандаа хэрэлдээд, бүгдийг гацаадаг байсан. Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд таг чимээгүй байдаг. Ерөнхий сайдыг томилох үедээ “хэлгүй” байсан гишүүд эрх ашиг нь хөндөгдөхөөр хэлд орцгоож байна" гэж УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара хэллээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара:
-Иргэд энэ их мэдээлэл дунд төөрөлдөж байна. Нэг талд нь засаг төрийг хамгаалсан байр суурьтай хүмүүсийг долоогч. Харин нөгөө тал нь MCS-ийхэн. Стратегийн орд газрын эзэмшлийг тогтоох ажлын хэсгийн ажил үргэлжлэх ёстой гэж үзэж байна.
MCS гэдэг компани УИХ-д нэр дэвшсэн иргэдэд яагаад хандив өгөв гэдгийг иргэд маань бодох л хэрэгтэй. 300-400 сая, 30 тэрбум төгрөгийг МАН-д өгсөн байдаг. Үүний цаана үүнээс их тоо яригдана. Яагаад энэ компани ингэж их хандив өгөв. Монгол Улсын сайн сайхны төлөө гэж үү? Одоо зангилаа нь харагдаж байна?
Тавантолгойн орд газар монголчуудыг тэжээж байна. Тэгвэл яг хажууд нь байгаа Ухаа худгийг улсын төсвөөр хайгуулыг нь хийж гүйцэтгэсэн байдаг. Тавантолгой ордыг 20 хувийн нөөцийн баталгаатай гэдэг бол Ухаахудаг 80 хувийн нөөцийн баталгаатай. Ингээд бодохоор Ухаа худаг хэр хэмжээний орд вэ гэдэг нь ойлгомжтой болно.
Баялагийн сангийн хууль орж ирэх гэхээр ийм асуудал гарч ирж байна. Өөрсдийн холбоо хамаарлаар, хуулийн хийдлээр авсан стратегийн ордыг 34 хувийг аваад түүнээсээ иргэдэд өгнө гэж байгаа.
УИХ-ын гишүүддээ шүүмжлэлттэй хандаж байгаа. Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд таг чимээгүй байдаг. Ерөнхий сайдыг томилох үедээ “хэлгүй” байсан гишүүд эрх ашиг нь хөндөгдөхөөр хэлд орцгоож байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад засаглалын хямрал нүүрлэсэн байсан. МАН, АН дандаа хэрэлдээд, бүгдийг гацаадаг байсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.