СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

🔴LIVE: Ж.Золжаргал: Би итгэл үнэмшлээрээ хийх зүйлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН намын гишүүн Ж.Золжаргал Монгол Улсын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь энэ долоо хоногийн улс төрийн халуун сэдвийн нэг байлаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа. "Ухаа худагийн асуудал бол засаг огцрохтой ямар ч холбоогүй" гэж тэрбээр үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

-2007 онд Засгийн газар шийдвэрээ гаргаж, "Энержи ресурс" компанитай тохироо хийсэн. Үүнийгээ УИХ-д танилцуулаагүй. Эндээс л хамаг будлиан үүссэн юм билээ.

Өөрсдөө болохоор "Бусад лицензийг төрд өгсөн. Төр "Эрдэнэс Тавантолгой"-д шилжүүлсэн. Энэ үйлдлээрээ УИХ зөвшөөрсөн гэсэн үг" гэж тайбарлаад байна лээ. Хуулийн маргаантай. Ухаа худагийн асуудал засаг огцрохтой холбоогүй гэж харж байна. 

Ухаа худагийн асуудлыг Их хурал руу оруулах эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Тэр үеийн шийдвэр зөв байсан гэх юм уу, эсвэл буцааж авна гэх юм уу. Оруулж ирэхгүй л байгаа биз дээ! 

-ХҮН нам Хамтарсан Засгийн газарт байгаа. Та ХҮН намын гишүүн. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намынхан чинь юу гэж хүлээж авсан бэ? 

-Хамтарсан Засгийн газрыг ирмүүн сэтгэлээр байгуулсан. Мөнгө олно, төмөр замаа холбоно, мега төслүүд хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл дэлхий ертөнц өөр болчихлоо. Мөнгө нь олдохгүй байна. 

Тиймээс ганц хоёр төсөл, тухайлбал Газрын тосны үйлдвэр дээрээ төвлөрөх юм байх гэсэн чинь 14 мега төслөө хөдөлгөнө л гэнэ, нийслэл 24 төсөл хэрэгжүүлнэ л гэнэ, уул уурхайн бүтээгдэхүүнээрээ бартердана л гэнэ. Уул уурхайн баялгаа хоёр дахин бага үнээр өгөөд, хоёр дахин их үнээр бүтээн байгуулалт хийхийг би эсэргүүцэж байгаа. Ийм учраас би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 

Би УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө "ард түмнийхээ элч болно" гэсэн. Ард түмнийхээ талд байгаа итгэл үнэмшлээр би гарын үсэг зурсан. Намын асуудал бол тусдаа... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.