СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-20

🔴М.Ганхүлэг: Өмнөх 30 жил шиг 1.5 жилийн хугацаатай Засгийн газартай, хөгжлөөсөө ухарсан нөхцөлд эргээд орох вий

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Сүхбаатарын талбайд жагсаж байгаа залуусын жагсаалын талаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэгтэй ярилцлаа. Тэрбээр "Хуримтлагдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй байдал руу эргээд орох вий гэсэн эмзэглэл байна" гэв. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: 

-Ирэх 30 жилд томоохон бүтээн байгуулалт хийх, бүсчилсэн хэлбэрээр хөгжинө хэмээн сонгуулиа явуулсан.

Мэдээж, бас залуу хүний хувьд өнгөрсөн 30 жилд уул уурхайгаас бүрэн хамаарсан, бусад салбаруудын хөгжил сул, амьжиргааны түвшин, цалин хөлстэй холбоотой асуудлуудад шүүмжлэлтэй ханддаг. Энэ бүхнийг системтэй өөрчилж байгаа ажлуудыг ойроос хараад, ажиглаад байж байна. 

Залуус жагсаж, зүй ёсны шаардлага тавих нь зөв. Гагцхүү, хэмжээ хязгаараас давбал бидний аль алины хүсээгүй нийгэм, дүр төрх бий болох вий. . Баялгийн сангийн хууль, уул уурхайн компаниудын тодорхой хувийг төрд авах асуудалтай давхцаад байгааг олон нийт ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Улс эх орны хөгжилтэй холбоотой олон асуудлыг одоо л шийдэхгүй бол, өнгөрсөн 30 жил шиг шийдэх боломжуудаасаа ухарсан, 1.5 жилийн настай Засгийн газартай байдал руугаа эргээд орчих вий гэсэн эмзэглэл байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.