"Стратегийн ордын тодорхой хувийг Баялгийн санд авна гэдэг нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа хэрэг юм" хэмээн УИХ-ын гишүүн Б.Уянга ярьж байна. Хамтарсан Засгийн газар цаашид байх шаардлагатай эсэх талаар түүний байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Үндэсний эрх ашгийг хангах тал дээр Хамтарсан Засгийн газар нь илүү. Хамтарсан Засгийн газрын ажил хурдтай, аятайхан явж байна гэж харж байгаа. Хувь гишүүний хувьд, намуудын энэхүү зөвшилж цааш үргэлжлээсэй гэж хүсэж байгаа. Жишээ нь, шинэ уул уурхайн сайд гарч ирлээ гэж бодоход субьектив хандлага гаргаж л таарна. Тиймээс тогтвортой байдал хамгийн чухал гэж залуу хүний хувьд бодож байна.
Стратегийн ордын тодорхой хувийг Баялгийн санд авна гэдэг нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа хэрэг юм. Уг хуульд "стратегийн орд" гэдэг ухагдахуун ороод, тэрэнд нь төрийн өмчлөл байгаад, ашгийнх нь 34 хувийг нь Үндэсний баялгийн сан руу орно гэж заасан байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.