УИХ-аас хууль зөрчсөн гэвэл “MMC” компани 350 сая ам.долларын өрөнд орж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө
“Ухаа худаг” гэх асуудал яагаад аль, аль талдаа ийм чухал юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. MMC компани өнгөрсөн 3-р сард 2030 он хүртэл 350 сая ам.долларын зээлийг олон улсын банкаас 8.44 хувийн хүүтэй авчихсанд л гол учиг байгаа аж.
Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лиценз болон MMC компаниа барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компаний уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүнд байдалд орох тул ийнхүү ямар нэг арга чаргаар асуудлыг УИХ-руу оруулахгүй байх арга чарга авах нь л өнөөгийн нөхцөлд аврал юм.
Нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гадны банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирэх юм.
Тиймээс өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газар хагаралдах хүртлээ уг асуудал гацаж буй ажээ. Өнөөдрийн энэ бүх улс төрийн талцал хагарал УИХ дээр уг ордын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.