Төрийн ордонд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг ярилцаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэж байгааг УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Бид олон асуудлаар танилцуулга сонсож байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хуралд оролцож байна. Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд хэвлэлд ярьсан байр сууриа л илэрхийллээ. Хүү нь энэ долоо хоногт гадаадаас ирнэ. Ирээд албан ёсны мэдүүлгээ өгөөд, орлогоо нотлох байх. Албан ёсоор, холбогдох албан байгууллагаас ямар нэг дүгнэлт гараагүй байгаа учраас бид бүгд хүлээгээд л байна. Ерөнхий сайд өөрөө итгэл төгс байна. Шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Намын даргын хувьд Удирдах зөвлөл болон Бага хурлаа хуралдуулах ёстой гэх асуултад хариулахад, улс төрийн намууд УИХ-аас гадуур ч тэр дотор ч тэр хамтарсан засагт гурван нам орох нь буруу гэх байр суурь илэрхийлээд байгаа. Энэ асуудлаар Удирдах зөвлөл болон Бага хурал дээр улс төрийн шийдвэрийг гаргах байх. Би өөрөө Удирдах зөвлөлийн гишүүн. Тэнд АН болон ХҮН-тай хамтарч засаг барих уу үгүй юу гэдэг хамтарсан шийдвэр гарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.