СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-19

🔴Б.Ууганбаяр: Өвчлөл их байгаа учир эмнэлгүүдийн жил бүрийн гүйцэтгэл төсвөөс давж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Б.Ууганбаяртай ЭМДС-гийн асуудлаар ярилцлаа.

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Б.Ууганбаяр:

-2021 оноос эхлээд манай улсын эрүүл мэндийн салбар нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Өмнө эмнэлгүүдийн санхүүжилт улсын төсвөөс 50 хувь, ЭМДС-гаас 50 хувь гардаг байсан. Харин одоо 100 хувь гүйцэтгэлээрээ буюу эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ зардлыг дараа сард нь даатгалын байгууллагаас нэхэмжилж авдаг болсон.

Жишээ нь, 2021 онд нэг худалдан авагчийн тогтолцоогоор ЭМДЕГ-т ирсэн нэхэмжлэлээр хоёр сая хүн даатгалын хөнгөлөлт эдэлж байсан. 2024 оны жилийн эцсийн байдлаар хоёр сая 835 мянган хүн даатгалын хөнгөлөлт өгөөжийг эдэлдэг болсон байна. 2021 онд эмнэлгийн тусламжийн тоо даатгалаас нэхэмжилсэн нь найман сая байсан бол 2024 онд 11 сая болж гурван сая тохиолдлоор нэмэгдсэн. Тэгэхээр манай улсад өвчлөл их байгаа тул даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа хүний тоо нэмэгдэж, үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тоо ч нэмэгдсэн гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор манай .

Жишээ нь, 2024 оны төсөв 1,9 их наяд байсан. Төсөвт багтааж иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад өгөх ёстой. Гэтэл эрүүл мэндийн байгууллагаас ЭМДС руу нэхэмжилж ирж байгаа нийт тусламж үйлчилгээний мөнгөн дүн 2,2 их наяд орчим. 300 тэрбум төгрөгөөр давсан гүйцэтгэл ирж байгаа юм. Иргэдийн дунд өвчлөл их эмнэлгийн тусламж нэн шаардлагатай байгаагаас дээрх төсөв хэтэрсэн асуудал үүсэж байна.

.

Мөн нэг худалдан авагчийн тогтолцоо цар тахлын үетэй давхацсан. Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Ковид-19 цар тахалтай холбоотой зардлыг ЭМДС-гаас гаргахаар болсон байдаг. 2021 оны төгсгөлд ЭМДС эрүүл мэндийн байгууллагуудад 260 тэрбум төгрөгийн өртэй болсон байсан. Үүний 200 тэрбумыг Засгийн газраас шийдвэрлэж өрийг тэглэсэн. Ингээд .

Энэ жил эрүүл мэндийн салбарт 2,3 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүнээс 316 тэрбумыг өнгөрсөн гурван жилийн эрүүл мэндийн байгууллагын өрөнд төлсөн. Одоо үлдсэн 1,9 их наядыг эрүүл мэндийн байгууллагуудад хувааж санхүүжилт олгоно.

Дээр дурдсанчлан эрүүл мэндийн байгууллагуудын өнгөрсөн оны гүйцэтгэл төсвөөс давсан учир эмнэлгүүдтэй гэрээ байгуулахдаа өнгөрсөн оны төсвөөс бууруулж гэрээ байгуулах шаардлага үүссэн. ЭМДС-гаас санхүүжүүлэх ёстой тусламж үйлчилгээгээ эрэмбэлсэн.

  1. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээ (төрөлт, хүүхдийн өвчлөл, халдварт өвчин, хавдар, диализ, эрчимт эмчилгээ, түргэн тусламж) гэх мэт. Гэрээн дээр тоо, мөнгөн дүн тавьж байгаа ч хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг бүрэн олгоно. Хүний амь нас эрүүл мэндэд шууд хохирол учрах эрсдэлтэй нэн шаардлагатай тусламж үйлчилгээг мөнгөн дүнгээр хязгаарлахгүйгээр гэрээгээ байгуулж байгаа.
  2. Төлөвлөгөөт үеийн тусламж үйлчилгээ (хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ) гэх мэт. Гэрээ дээр тоо хэмжээ зааж байгаа ч төсөв давсан тохиолдолд 80 хувийн санхүүжилт олгоно.
  3. Архаг үеийн тусламж үйлчилгээ (өвдөг, түнхний үе солих, сувиллын тусламж үйлчилгээ, уламжлалт ангаахын тусламж) гэх мэт. Эдгээр үйлчилгээ нь хүлээгдэж болох бөгөөд амь насанд шууд хохирол учруулахгүй тул төсөвт нь тохируулж санхүүжилтийг нь олгож байгаа. Төсвөөс давсныг нь дараа сардаа санхүүжүүлнэ гэлээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.