СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴Х.Нямбаатар: Их бяртай хүмүүс байна лээ, амаргүй байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл өгөөд гарч ирсний дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-ОХУ-ын эзэмшилд байгаа газартай холбоотой асуудал гараад байна. Таны албадан нураах шийдвэр хүчинтэй юу. Гурван шатны шүүхийн шийдвэр гараагүй байсан гээд байгаа шүү дээ?

-Газар эзэмших эрхгүй байсан. Өмнө нь хүний газар дээр давхардуулаад зөвшөөрөл олгосон байсныг 3 шатны шүүхээр шийдээд хүчингүй болгоод асуудал нь аль хэдийнэ дууссан асуудал шүү дээ. Хоёрдугаарт, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс. Их бяртай хүмүүс байна лээ. Өдөрт нь шүүхийн бичиг ирүүлж байна. Би тэр бичиг явуулсан шүүгчийн талаар Шүүхийн сахилгын хороонд бичиг явуулах гэж байна. Шүүгч захирамж гаргаж болно. Тэрнээс бус шүүгч "Наад ажиллагаагаа түр зогсоо" гэх бичиг явуулж болохгүй. Шүүхэд их том ар талтай хүмүүс байна гэж ойлгосон. Гуравдугаарт, залилан хийсэн үйлдлийг шалгуулахад зөвхөн 2025 он гарснаас хойш 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болгох санал дээш гаргасан байна лээ.

Ер нь бол энэ их олон жилийн сүлбэлдсэн зүйлтэй тэмцэхэд амар биш байна. ТҮЦ-тэй холбоотой том асуудал, автомашины ченжийн асуудал, өнгөрсөн хугацаанд алдагдсан Уртцагааныг буцаан олж авлаа. Мөн эмийн үйлдвэрүүд, халдвартын больниц, элэгний Хатанбаатарын эмнэлгийг буцаан авлаа. Сарны титэм, Нарны титэм нийслэлийн эзэмшлээс алдагдсан байсныг мөн буцаан авсан. Би өөрөө хүний эрх зөрчсөн бол шүүх хууль хяналт гаргах ёстой.

Хүний газар дээр байшин барих нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн. Мөн зөвшөөрөлгүй газар дээр байшин барих нь ч хууль бус. Албадан буулгах шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх эсвэл шүүхийн шийдвэр байдаг. Үндсэн хуулиар надад Засаг захиргааны нэгжийн тухай хууль болон Нийслэлийн эрхзүйн байдлын хуулиар захиргааны хэргийн шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан. 

-Нийслэлийн газар нутаг дээр хууль бус барилга бариад зардаг асуудлыг цаашид хэрхэх вэ?

-Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан, улсын комисс аваагүй 233 барилга байна. Засгийн газар шийдвэрлэж өг гэх бичгээ өгсөн. Барилгын яам тогтоолын төсөл болгож оруулж ирэх байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
3 цагийн өмнө
116.206.83.106

Загнаж зандруулхад хийгээд л байгаа шүү дээ хааяа нэг түрнмгий зан гаргадаг нь л гэхээс

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.