СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴С.Ганбаатар: Ирэх онд 11 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халах гэж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс байр суурийг нь хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар:

-Олон зүйлийг гишүүд ярьж байгаа. Миний хувьд хуудас 9-т буй төсвийн зардлын реформын хүрээнд процессын дахин инженерчлэл хийж төрийн үйлчилгээ хялбар, хүн төвтэй, проактив хандлагаар эрчимжүүлнэ гэсэн үг байна. 

Хоёр зүйл хэлмээр байна. Төсвийн зардлын реформын хүрээнд нийт төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулна гэж заажээ. Нийтдээ монголын төрийн албанд 226,9 мянган хүн ажиллаж, ар гэрээ тэжээж байна. Багш эмч нарыг оролцуулахгүйгээр үлдсэн 74 мянган хүний 9 хувь буюу 11 мянган хүнийг 2026 онд халах юм байна. Хөдөлмөрийн хуулийн ямар заалтаар халж, хааш нь шилжүүлэх гэж байгаа юм бэ. 

Үүний дараа төрийн үйлчилгээний чанар сайжрах уу. Хэдэн төгрөгний зардал гарах юм, эргээд хэдэн төгрөг хэмнэх юм бэ гэж асуусан. Бичгээр хариулт өгнө гэж байна. Ер нь бол төрийн албанд одоо ажиллаж байгаа хүмүүсийг чанаржуулмаар байна. Төрийн албаны хэллэг яагаад ашиглахгүй "процессын дахин инженерчлэл хийж хүн төвтэй проактив хандлага" гэх үг ашиглаад байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

УИХ ын 126 г багасгах, олон дарга нарыг багасгах хэрэгтэй. Төрийн албан хаагч нар илүүдсэн зүйл байхгүй. Нэг хүнд 4 - 5 хүний ажил нэмж өгөөд, хүний эрүүл мэндээр тоглох зүйл хийх гэж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.