Монгол Улсын гурван шатны шүүхээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг гэм буруутай хэмээн үзсэн. Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал "Хуулийн мухардалд орсон" гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын байр суурийг сонслоо.
-Дав.Цогтбаатар гишүүн ял авчихаад ажлаа хийгээд яваад байна?
-Дав.Цогтбаатар гишүүнийн тухайд Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой. УИХ хэлэлцэх ёсгүй. Өнөөдөр хуулийн процесс дээр "хэлэлцэх" гээд заачихсан. Хэрэв хэлэлцчихвэл Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулна. Хэрэв хэлэлцэхээр орж ирвэл би "энэ асуудалд оролцохгүй" гэдгээ хэлсэн. УИХ хамтын шийдвэр гаргах ёстой л байх.
Энэ хүнийг эгүүлэн татах ёстой гэдгээ дахин хэлье. Энэ эрх парламентад байгаа бус сонгогчдод байгаа. Бид тэр хүнийг сонгоогүй, ард түмэн сонгочихсон. СЕХ тэр хүнийг ч сонгоогүй. Хуульд заасан эрхийн томъёолол нь буруу ойлголт руу аваачаад байна. Тэрний оронд "УИХ чөлөөлнө" гэсэн байвал шийдвэрлэж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.