Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ууган хүү болон бэр хоёрын хэрээс хэтэрсэн тансаглалын тухай мэдээлэл нийгэмд шуугиан үүсгээд буй. Үүнээс үүдэн Сүхбаатарын талбайд жагсаал болсоор байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын байр суурийг сонслоо.
-Бүлгийн хурал дээр юу яригдсаныг үнэхээр мэдэх зүйл алга.
Төрийн албан хаагчдын зөвлөгөөн Өвөрхангай аймагт болсон. Тэнд оролцоод урьд шөнө ирлээ. Намын дарга учраас гээд айж эмээсэн зүйл гишүүдэд байхгүй байх. 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш тийм зүйл байхгүй болсон гэж ойлгодог. Ерөнхий сайдын орлогыг хууль хяналт нь нотлох байх. Бид өмнөөс нь тайлбарлах боломжгүй. Дүгнэлт үйлдээд, ийм хариуцлага хүлээлгэх ёстой энэ тэр гэж би дүгнэхгүй. Ёс зүй гэдэг чинь өөрөө ёс суртахуун. Ёс суртахууныг хүн гэр бүлийн түвшинд олж авдаг болохоос эрхэлж буй ажлын хүрээнд олж авахгүй л байх. Та надтай яаж харилцаасай гэж хүсэж байна, тэр хүндэтгэлийн харилцаан дээрээс ёс суртахуун үүсдэг юм. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн албан ёсны мэдээлэл надад ирээгүй. Бичгээр ирсэн зүйл дээр л ярих ёстой.
-Дав.Цогтбаатар гишүүн ял авчихаад ажлаа хийгээд яваад байна?
-Дав.Цогтбаатар гишүүнийн тухайд Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой. УИХ хэлэлцэх ёсгүй. Өнөөдөр хуулийн процесс дээр "хэлэлцэх" гээд заачихсан. Хэрэв хэлэлцчихвэл Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулна. Хэрэв хэлэлцэхээр орж ирвэл би энэ асуудалд оролцохгүй гэдгээ хэлсэн. УИХ хамтын шийдвэр гаргах ёстой л байх. Энэ хүнийг эргүүлэн татах ёстой гэдгээ дахин хэлье. Энэ эрх парламентад байгаа биш сонгогчдод байгаа. Бид тэр хүнийг сонгоогүй, ард түмэн сонгочихсон. СЕХ тэр хүнийг ч сонгоогүй. Хуульд заасан эрхийн томъёолол нь буруу ойлголт руу аваачаад байна. Тэрний оронд "УИХ чөлөөлнө" гэсэн байвал шийдвэрлэж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цүнхнээс Ураан илүү аюултай шүүУраан дээр жагсаагүй байж Цүнх бөгжин дээр жагсдаг нь үнэн сонин хүмүүс шүү
Бүгд базуулчихсан. Худлаа тойруулаад л бувтнаад, шууд хэлж чадах нэг ч амьтай голтой хүн алга новш юм аа