СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор өдөртөө +18 градус дулаан байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 цагийн өмнө

Өнөөдөр /2025.05.14/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

15-16-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Агаарын температур:

Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан,

өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Тавдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 15, 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.