СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-13

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, “...Төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал” гэдгийг анхаарууллаа” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Үүгээр, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын ажил эхлэх тов гарсан. “...Бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэдэг бол “...Төсөл хөдөлчихлөө, одоо зогсоох аргагүй” гэсэн үг. Ер нь бол, энэ төсөл сүүлийн хоёр жилд, тэр дундаа сүүлийн зургаан сарын турш Засгийн газрыг “балбасан” гол шалтгаан болоод байсан юм.

Хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны чуулган дээр хүний уур хүрэхээр “хэцүү” үгнүүд хэлсэн.

Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад “...Баярцогт даргад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэсэн.

Мөн “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийг удирдсан ЗХЖШ-ын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга асан, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Жаргалсайханы “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй” гэсэнд “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай.  УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх. Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.

Гурав. Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын ажил эхлэх болсонтой холбоотой юу, эсвэл Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулган дээр “...Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон уу, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс гэр бүл рүү нь дайраад эхэллээ.

Тодруулбал, дээрх хоёр үйл явдалтай холбоотойгоор “…Тавантолгойд санаархагчид сүүлийн сумаа тавьж байна уу”, мөн “…С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү” гэж хоёр асуулт зэрэгцэж тавигдав. Гэхдээ зарим нь, “…Эдгээр нь нэг үндэстэй” гэж байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

баярцогт гэж .юу ч хийхээс буцахаа байчихсан хятадын эрлийз монгол улсыг сүйрүүлэх гэж хятадын тагнуул ил цагаан хийж бна .шоронд хийж болдоггүй юмуу.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Энэ гөлөгийг байх газар нь аьаачээчээ

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Хүрэлсүх Оюун-Эрдэнэ Нямбаатар энэ 3 нөхөр байсан цагт энэ улс удахгүй сүйрнэ шүү

Батүүл
2 цагийн өмнө
116.206.83.106

Тарвагадорж бас хүч хавсарч баялгыг өөртөө үлдээхээр амь тэмцээ байна

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Энэ Баярцогт 20000 хувьсагч ярьж ард түмний тархийг угааж байсан эх орноосоо урваж явсан нөхөр шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.