СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр нийслэл хот орчмоор +13 градус дулаан байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

Өнөөдөр /2025.05.13/ нийслэл хот орчмоор өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

-Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн,  Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан,

өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.