Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас “Сонгогчдод заавал тойргийнхоо мандатын тоотой тэнцүү сонголт хийхээр хуульчилсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна” хэмээн үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг::
-"Тойргийн мандатын тоогоор дугуйлах нь сонгогчдын эрхийг зөрчиж байна" гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүйгээ тогтоолдоо тусгаж удахгүй хүргүүлэх гэж байгаа. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал жижиг тойрог руу гулсаж, бизнесменүүд, уяачид л олноор сонгогдоно.
Сонгохгүй байх эрхийг бүх нэр дэвшигчдийн эсрэг цагаан хуудас өгч эдэлдэг. Харин алагчилж дугуйлж болохгүй. Энэ нь сонгуулийг үр ашиггүй болгоно. Нам дотор улс төрийн эв нэгдэл алдагдах, бодлогын түвшний улс төр ярьдаг хүмүүс гарахгүй гэсэн үг. Мөнгөтэй, тойрог усалдаг нь УИХ-ын гишүүн болно.
Улс төрийн нам өөрөө төлөвшиж, ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ намын бодлогоор барьдаг болохоос бүх зүйлийг Үндсэн хуулиар хааж хаших ямар ч бололцоогүй. Бодлогын түвшинд ажилладаг улс төрчид гарах уу, жижиг юм ярьж популистууд ажиллах уу гэдэг сонголт л байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чи чинь уяачид бизнесменүүдээс долоон дор амьтан байна шдээ тэгэхээр яах вэ