СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-09

🔴 Б.Баасандорж: Засгийн газар бүрдэл дутуу материал өгсөн тул Ухаа худагийн асуудлыг буцаасан

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээний хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын дарга байгуулжээ. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүд болон Хууль зүйн сайд О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ.

2025.05.08-ны өдөр УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилжээ. Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгожээ. 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл:

-Засгийн газраас 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Тавантолгой орд, тэр дундаа Ухаа худагийн орд газрын байгуулсан гэрээний талаар дүгнэлтээ гаргасан. Уг шийдвэрийг гаргахдаа УИХ, Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлээгүй тул хууль зөрчсөн байна гэх дүгнэлт гаргаад, тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын зүгээс УИХ-д хүргүүлсэн. Стратегийн орд газартай холбоотой баримт бичгүүдээр эмхтгэл гаргаж гишүүд болон олон нийтэд хүргүүлсэн. Өнөөдөр уг тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна. Засгийн газрын ажлыг хэсгийг ахалж байгаа хүний хувьд маш их баяртай байна. Мэдээллээр ханган ажиллана. 

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-УИХ-ын тамгын газар хоёр нөхцөлд хууль зүйн дүгнэлт гаргадаг. Нэгдүгээрт, хууль өргөн мэдүүлэхээс өмнө нь буюу бүрдэл хянах явцад, нөгөө нь өргөн мэдүүлсний дараа хууль тогтоох процесс явагдаж байх үед гаргадаг. Энэ удаагийн бүрдэл нь хууль мэдүүлэхээс өмнөх явц. Эхний бичиг 2025.03.17-ны өдөр ирсэн. Засгийн газартай Ухаа худаг, Энержи ресурсийн байгуулсан гэрээ байхгүй байгаа тул дутуу материалаа нөхөх шаардлага тавьсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар буцаасан гэсэн үг гэв. 

УИХ-ын 27 дугаар тогтоолын 4 дэхь заалтаар Засгийн газарт дээрх дөрвөн орд газрын хувь хэмжээний асуудлын талаарх санал дүгнэлтээ УИХ-д өргөн мэдүүл гэсэн үүргийг өгч байжээ. 2008 онд өргөн мэдүүлээд тухайн үеийн УИХ-аас 40 дүгээр тогтоол гарч Оюутолгойн 34 хувийг эзэмших шийдвэр гарчээ. Хоёрдугаарт, Цагаан суварга ордын төрийн эзэмшлийн асуудлаар 2014 онд Засгийн газраас санал дүгнэлтээ өргөн мэдүүлж, 2014.07.01-ны өдөр 54 дүгээр тогтоолоо УИХ гаргаж байжээ. Хоёр ордын асуудлыг өргөн мэдүүлж УИХ-ын шийдвэр гарсан бол нөгөө хоёр нь буюу Тавантолгой, Асгатын ордууд дээр ямар нэг санал орж ирээгүй тул УИХ-ын 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй байна гэж УИХ үзэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.