СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-09

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Нийтэлсэн
1 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 цагийн өмнө

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоон автобусны хэрэг гарсан шалтгаан нь “...Тендерийг нь төрийн нууцад орууллаа” гэж олны нүд, чихнээс нуучихсан. Гэтэл төрийн нууцад оруулах эсэх дээр Тагнуулын байгууллага зөвлөмж өгдөг. Ногоон автобусны тендер дээр татгалзчихсан байдаг. Энэ нь дуулиан дэгдэх үеэр ил болсон.

Тэгвэл өнөөдөр “Сэлбэ дэд төв” төслийн талаар ноцтой гэж болохоор зүйлүүд яригдаад уналаа. Нийтдээ 830 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий тус төслийн тендер тойроод дахиад л эргэлзээ тээнэгэлзээ үүсээд эхлэв.

Тэнд уг нь 10 мянган айлын орон сууц баригдах юм байна. Эхний ээлжинд, дээр хэлсэн өртгөөр 4300 айлын орон сууцыг барихаар тендер зарлажээ. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөгийн өртөгтэй.

Гэтэл тендерийн шалгуурыг нь Монголын барилгын нэг ч компани дийлэхээргүй тавигдсан байгаа юм.

Тендерийн Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т “…Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ сүүлийн таван жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэж заажээ. Тиймээс барилгын компаниуд тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан байгаа юм. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадаагүй аж.

Харин шалгуурыг нь давсан Хятадын 15 компани саналаа ирүүлж, оролцсон байна.

Уг нь, “…Тендерийн өртгийн 30 хувийг ажил эхлэхэд нь олгох”, “…Алданги тооцохгүй байх” зэрэг дотоодын барилгын компаниудын шүлс асгарам боломж уг тендерт байжээ.

Харин одоо Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон “…Монгол барилгачид бид Засгийн газраас зарласан “20 минутын хот”-ын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Яг үнэндээ, манай нийслэлийнхэн “...Монголын барилгын компаниуд метро барихад оролцохгүй шүү” гэвэл дотоодын компаниуд толгой дохиод л буцна. Тэгж ч хэлж байна лээ. Гэтэл, Монголын барилгын компаниуд 9-12 орон сууцыг бол стандарт хангаад барьчих хэмжээний туршлага хангалттай суусан шүү дээ. Барилгачдаас гадна, өөр бусад эх сурвалжууд дотоодын компаниуд барьчих орон сууцыг гадныхан барих нь олон үр дагавартай. Барилгачдаас нь эхлээд л хэдэн зуу, бараг мянгаараа орж ирнэ.

Ер нь бол, “…Үндэсний аюулгүй байдал талаасаа Тагнуулын байгууллага энэ “Сэлбэ дэд төв”-ийн тендер, бусад үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй” гэж байна. Ногоон автобус яалаа даа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Хаалттай хот барих юм гэсэн

Зочин
14 минутын өмнө
116.206.83.106

Шалгуур өндөр байх нь зөв өө. Манайхан л болсон хойно хямд, хулхи материал шахаад чанаргүй барилга бариад, иргэдээ хулхидаад хэцүү ш дээ. Хятдуудын тавьсан зам, монголчуудын тавьсан зам л гэхэд асар их ялгаатай байгаа биз.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.