СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-08

🔴LIVE: Г.Тэмүүлэн: Сангийн сайд хуулийн хулгайгаар төсөв тодотгох гэж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

УИХ-ын зарим гишүүн хууль санаачилж, улсын төсвөөс гадаад зээл, тусламжийг гаргах гэж байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хүчтэй эсэргүүцэж байна. "Сангийн сайд хуулийн хулгайгаар төсөв тодотгох гэж байна. Би тэр гишүүдтэй уулзсан. Тэд  энэ хуулийн цаана нь юу байгааг сайн ойлгоогүй байна лээ" гэж ярив. 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: 

-Эзгүй байж байгаад өчигдөр тэр хуулийн төслийг харлаа. Улсын төсвөөс гадаад зээл, тусламжийг гаргах нь өөрсдийгөө хуурч байгаа зүйл юм. Уг нь үүнийг Засгийн газраас, Сангийн яамнаас оруулж ирэх ёстой. Гэтэл өөрсдөө оруулж ирэхгүйгээр УИХ-ын гишүүдээр өргөн барих гэж байна. 

Би тэр гишүүдтэй уулзсан. Цаана нь юу байгааг ойлгоогүй байна лээ. 

Арван жилийн өмнө нэг УИХ-ын гишүүн "өр гэдгийг өглөг гэдэг болъё" гэж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэр томъёог нь өөрчилж, зээлээ төсвийн гадна гаргах гэж байсан арга байхгүй юу. Төсвийн гадна гаргачихаад тэр орон зайг нь дахиад зээлээр дүүргэнэ гэсэн үг. 

Бид авсан зээлээ төлж л таарна. Гадна гаргачихаар өргүй болно гэсэн үг биш шүү дээ. 

Тиймээс одоо төсвөө тодотгох ёстой. Тансаг зардлуудаа танах ёстой. Ингэж хуулийн хулгайгаар төсвийг тодотгох ёсгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.