25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

БГД-ийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

5 дугаар сарын 10-ны 22:00 цагаас 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ддзд

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.