УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентийн гурван төгөлдөршил бодлогыг баталсан. Бид стратеги хөтөлбөрөө батлаад ажиллаад явж байна. Энэ хүрээнд эхний хүрээнд залуучуудад хандсан хөтөлбөр байсан бол дараагийн үе шат нь ахмадын буюу экспертийн арга хэмжээ юм. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агуулгатай. Манай улс ажиллах хүчний хомстолд орсон гэх асуудал ярьж байгаа энэ үед ахмадуудын хөдөлмөрлөх эрхийг хууль тогтоомжоор хангаж өгсөн. Жишээ нь хөдөлмөрийн тухай хуулинд өмнө нь иргэн тэтгэвэрт гарах насанд хүрсэн бол ажил олгогчийн санаачилгаар тэтгэвэрт гаргадаг байсан бол одоо ажилтан өөрөө хүсвэл тэтгэвэрт гарч болно гэж заасан.
Ахмад гэх ойлголтын нас бас харьцангуй байна. Жишээ нь цэргийн хуулиар 40-45 настай, 4 хүүхэдтэй хүн 50 настай, хүнд хөдөлмөр эрхэлж байсан хүн 50 настай тэтгэвэрт гарч байна. Өнөө цагийн 50 нас гэдэг ид хөдөлмөрлөх нас шүү дээ. Энэ бүхнийг бодолцох ёстой. Хууль тогтоомж гаргасан төр өөрөө хэрэгжүүлэх ёстой тул бид экспертийн хөтөлбөр зарласан.
Тавдугаар сарын 1-нд зарласнаас хойш 260 иргэн материалаа өгсөн. 10-аас доошгүй жил хууль эрхзүйн бодлого гаргах чиглэлээр, УИХ, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан, их дээд сургууль болон эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай эрэгтэй 60, эмэгтэй 55-аас дээш насны хүн байх шалгуур тавьж байгаа. Долоо хоногт 15 болон түүнээс дээш цаг биеэр болон цахимаар ажиллах боломжтой ахмадуудыг Parliament.mn сайтаар дамжуулж бүртгэн авч байна.
Бүртгүүлэхийг хүсвэл Parliament.mn сайтын Цахим парламент цэсийг сонгож бүртгэлээ хийлгэх боломжтой. Өөрөө боломжгүй бол тухайн албаны холбоо клуб, байгууллагаар дамжуулан бүртгүүлж болно.
УИХ-ын тамгын газар бүртгэж аваад мэдээллийн сан үүсгэж гишүүдэд санал болгоно. 30 хүртэлх хүний эрэмбэлж ажилд авна. УИХ-ын гишүүн бүхнийг мэддэг хүн биш учраас ахмадуудын сургааль сонсож, үйл ажиллагаанаад хэрэгжүүлэх нэвтрүүлэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Oreo tseberlegch baisan xie xogjolinberxsheeltei 570m amidrxad berx bna
Олигтой юм олдохгүй, бүгд шахуу зөнөчихсөн
Компьютер дээр сайн ажилладаг сургалтын менежер хийж байсан багш хүнийг ажилд авах уу?? Soft skills сайн эзэмшсэн, чадварлаг хүн шүү. Харин хуулийг бол сайн мэдэхгүй.