Төвийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дархан-Уул аймагт тавдугаар сарын 26-ны өдөр болно.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг төвийн бүсэд шаардлагатай хөгжлийн үзэл баримтлалаа тавдугаар сарын 26-нд болох бүсчилсэн хөгжлийн чуулганд танилцуулна. Төвийн бүс газар тариалан, хөдөө аж ахуй түшиглэсэн бүс. Энэ чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудын саналуудаа дэвшүүлнэ. Дархан-Уул аймгийн хувьд хотын төвлөрлийг сааруулах хоёр дахь төв газар болж байгаагийнх илүү иргэнд ээлтэй, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлууд руу санал өгнө. Тухайлбал, манай аймагт хоёрдогч эх үүсвэрийн асуудал яригдана.
“Дархан-Уул аймаг +18 төрлийн бараа бүтээгдэхүүнийг зарахыг хоригложээ” гэх утга агуулгатай мэдээлэл явж байна?
-Төр барьж байгаа хүмүүс тийм шийдвэр гаргана гэж байхгүй шүү дээ. Намайг харлуулах гэсэн хүмүүс гурван жилийн өмнөөс зохион байгуулалттай контент бэлдэж түгээж ирсэн.
Учир нь гурван жилийн өмнө өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхи зарахыг хориглосон шийдвэрийг анх Дархан-Уул аймаг гаргаж байсан. Тухайн үед электрон тамхи зардаг бизнес эрхлэгчдээс асар их гутаан доромжлох зүйлсийг гаргасан. Электрон тамхи худалдан борлуулагчид шүүхэд хандсан. Шүүхээс алдагдсан боломжийн өртөг буюу хориглосон үеийн алдагдал орлогыг та төлөх шаардлагатай гэж шахалт үзүүлсэн. Ингээд шийдвэр хагас жилийн хугацаанд хэрэгжсэн.
Электрон тамхийг хуульчилсан шийдвэр гаргахгүй бол хүүхэд залуус хордож байна. Энэ асуудлаар Засгийн газарт хандана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү