?Н.Учрал: Уран олборлохтой холбогдуулан цацраг хэмжих, агаар, ус, хөрсний бохирдлыг шинжлэх лаборатори байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ураны хайгуул олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.
- Ашигт малтмал, уран болон бусад төрлийн нөөцийг илрүүлэх хайх, олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах, байнгын хараа хяналтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, цаашлаад уул уурхайгаас олж буй орлогыг орон нутгийн хөгжлийн санд, баялгийн сан, хуримтлалын санд төвлөрүүлэх,
- Мөн цацраг хэмжих, агаар, ус, хөрсний бохирдлыг шинжлэх олон улсын түвшний лабораторийг орон нутагт байгуулах буюу иргэний мэдэх эрх, эргэлзээг тайлах иж бүрэн багц шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрхийг хангуулах, иргэд байгаль орчиндоо хараа хяналт тавих, хариуцлагатай уул уурхайг бий болгоход орон нутгийн иргэдийн оролцоо маш өндөр байдаг.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулаад цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хийг бууруулж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа томоохон алхмыг дэмжиж байгаа иргэд ч байна. Эсрэгээр мэдээлэл дутуугаас болж шүүмжилж байгаа иргэд ч байна. Байгаль орчин, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, шаардлага тавьж байгаа иргэд иргэний нийгмийн байгууллагууд ч байна.
Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд Засгийн газраас зургаан сайдаар ахлуулсан 122 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, УИХ-аар шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын гэрээ дээр ажилласан гишүүдэд иргэний нийгмийн байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн.
Бид шаардлагад анхаарал хандуулж, Засгийн газраас дээрх тогтоолыг баталж байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүн, уран олборлолтын техник технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэж, хяналт тавьж олон нийтэд хүргэж байхыг холбогдох сайд, газрын дарга нарт даалгалаа.
Ураны мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг өргөжүүлж, мэдээллийг олон нийтэд хүргэхийг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр нарт,
Бүтээн байгуулалт эхэлснээс хойш орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд жил тутам олгох нэг сая ам.долларын хэрэгжилтэд хяналт тавихыг ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.