СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-06

Н.Учрал: Нэг сард 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Хурдан хугацаанд энэ хуулийг батлах шаардлагатай

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газар уг хуулийн төслийг анх өргөн барихдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан байв. Харин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс спортын бооцоот таавраас бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүйтэй гэж үзжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад спорт таавар буюу үр дүнд нь урьдчилан нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, уралдааныг зөвшөөрөхөөр болж байгаа. Үүнийг УИХ шийднэ. Засгийн газар бол бүхэлд нь хориглох саналтай байгаа. Яагаад гэхээр, спорт бооцоот тоглоом нэрийн дор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө нэн яралтай горимоор өргөн барьсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд УИХ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Цахим мөрийтэй тоглоомыг хориглох Зөвшөөрлийн тухай хуулийг долоо долоо хоногоор сунгасаар байтал олон айл өрхийн амьдрал хүндэрлээ шүү. байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.