СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

Баян-Өлгий аймаг-Хотон болон Хурган нуурын холбоос дээр тавьсан гүүр

Өнөөдөр /2025.05.06/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -8...-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21…+26 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

Тавдугаар сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

07-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 07-нд нутгийн зарим газраар, 08-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

07-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.