СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-05

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Баруун бүсэд ирэх гурван жилд 1.5 их төгрөгийн хөрөнгө оруулах зорилт тавьсан

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн 40км авто замын бүтээн байгуулалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Уг зам 2028 онд ашиглалтад орох бөгөөд аймгийн төвийг сумын төвтэй холбох, Улиастай-Алтай, улмаар Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал ёсоор Улаанбаатар хотыг 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбох, улмаар аймгуудыг хооронд нь холбох ажил хийгдэнэ. Дөрвөн аймаг хоорондоо холбогдоогүй үлдээд байгаа. 

Алтай хотыг Улиастайтай холбох 178км авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна. Мөн энэ жилдээ багтаад Ховд-Улаангомыг холбох 178км замын ажил эхэлнэ. 

Зам дагаж хөгжил гэдэг. Авто зам баригдсанаар бусадтайгаа харьцуулахад эдийн засгийн хөгжил сул байгаад байгаа баруун таван аймаг хөгжинө. Нэг хүнд ногдох ДНБ улсын дунджаар 28 сая төгрөг байхад, энэ үзүүлэлт Өмнөговь аймагт 61 сая, Эрдэнэт хотод 33,7 сая байна. Гэтэл баруун таван аймагт энэ үзүүлэлт 8,5-11 сая төгрөг байна. 

Аймаг, сумдыг холбосноор Завхан аймгийг ОХУ-ын Тувагийн Арц суурь боомттой холбох ажил хийгдэнэ. Говь-Алтай аймаг Бургастайн боомтоор БНХАУ-ын Шинжаан Уйгартай холбогдоно. Ховд, Улаангомтой холбогдсоноор Увсын Цагааннуурын боомтоор худалдаа наймаа хийх боломж бүрдэнэ. Мөн, Ховдын Булганы боомттой холбогдож иргэд хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно. 

Замын зургууд энэ жилдээ багтаж гарна. Хөрөнгө оруулалтын хувьд бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хувийн хэвшлийн хүчин чадлыг ашиглахаар тооцож байна. Баруун бүсэд ирэх гурван жилд 1.5 их төгрөгийн хөрөнгө оруулах зорилт тавиад ажиллаж байна. 

Аймгийн удирдлагуудын хувьд бүтээн байгуулалтын ажлын хажуугаар байгаль орчин сүйддэг, сэглэгддэг байдал байдаг учир үүн дээр анхаарч ажиллахыг хүсье гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.