?LIVE: Ерөнхий сайдыг гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхыг шаардлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр дөрвөн асуудлаар хуралджээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа парламент ёсыг үгүйсгэх хэмжээний асуудал гаргасан гэж үзэн тус асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой. Энэ зөвхөн нэг хүний асуудал бус ард түмний төлөөлөл парламентаас уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн нь бүх ард түмний элч төлөөлөгч байдаг. Гэтэл хэн нэг хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс хэлсэн нь зарчимгүй үйлдэл гэж үзэж байна. УИХ-аас Ерөнхий сайд томилогддог албан тушаалтан. Гэтэл одоо дээр гарч суугаад гишүүдээ доромжилж даажигнаж болохгүй. Ерөнхий сайд уучлалт гуйхгүй тохиолдолд УИХ дахь Ардчилсан нам чуулганы хуралдаанаас завсарлага авна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.