Ж.Баярмаа: Ерөнхий сайд намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын хүн" хэмээн чуулганы хуралдааны танхимд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна. Жудаг овогтой Баярмаа надад хэн ч нөлөөлдөггүй. Ардчилсан намын бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярилцана" гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийв.  

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-. 125 гишүүн байгаа юм байна гэж ойлголоо. Өнөөдөр Засгийн газар олон нийтээс сонгогддог төлөөллийнхөө дээр гараад суучихсан байна. УИХ-ын гишүүдийг юман чинээ боддоггүй юм байна. Таван жил ерөнхий сайдаар ажилласан хүн шүү дээ. Нүүрс зарсан тэр их мөнгө хаана байна. Ард иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байна гэдгийг асуух бүрэн эрхтэй. Би хууль зөрчөөгүй.. . Бүлэг дээр шийдвэр гаргана. УИХ-ын гишүүнийг дураараа доромжлох эрхтэй үгүйг судлах хэрэгтэй байх.

Би өөрөө өдий хүртлээ хэн нэгнээр хэлэх үгээ заалгуулж байсан удаагүй. . гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.