Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын үгийг дамжуулагч хэмээн зарлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын хүн" хэмээн чуулганы хуралдааны танхимд зарлаж, үеэ өнгөрөөсөн улс төрчид залуучуудаар үгээ хэлүүлдэг бохир технологио хэрэглэх шаардлагагүй гэж хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд та зургаан жил өндөр дээд албан тушаал хашлаа. Хэтэрхий вакумжиж байна. Иргэдийн амьдралаас хэт тасраад байгаа юм биш үү" гэж шүүмжлэхэд " гэж хэлсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан ерөнхий сайдыг эмэгтэй хүнтэй хэт бүдүүлэг харьцлаа гэх шүүмжлэлийг хэллээ. Харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд дараах тайлбарыг өгөв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нэг гишүүнд хандаж хэлж байгаа хэрэг биш. Урьд нь энэ асуудал хэд хэдэн удаа давтагдаж байсан. Өөртэй ч уулзаж ярьж байсан. Үндэсний баялгийн сан бүрдүүлэхтэй холбоотой асуудалд зарчмын байр суурь өөр байгаа улс төрчдийн саад хийж байгаад л бухимдаж ингэж хэлсэн. Тэр хүмүүст хандаж хэлэхэд залуусыг өмнөө турхирах биш асуудал байвал ил тод гарч ирээд мэтгэлцээнээ хий. Олон янзын зүйлс гарах байх. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.