Говийн бүсийн дөрвөн аймгийн 500 гаруй төрийн албан хаагч нэг дор цуглажээ

"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо хоёр өдөр болж өндөрлөв.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж болон УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн болон аймгийн удирдлагууд оролцлоо.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс говийн бүсийн дөрвөн аймгийн төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг Өмнөговь аймагт зохион байгуулсан бөгөөд 500 гаруй төлөөлөгч оролцжээ. Тэд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үр нөлөөтэй арга хэмжээ боллоо гэж үзэж байна. 

Зөвлөгөөнөөр албан хаагчдад олон талт мэдлэг олгох хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд "Нутгийн дэм" хөтөлбөр болон бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэж ирсэн санал санаачлага, сайн туршлагуудаасаа онцолж ярьлаа. 

491803886 1235977245199606 2542894074232924741 n

492411552 1235977358532928 8433845792672825573 n493315555 1235977058532958 6234774666087251428 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.