СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулна гэдэг

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэжээ.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийжээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Myagmarjav
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөвхөн төв замийнхаа түцийг л авхад болно доо захаар бдгуудн бас хэрэгтэй

Цэмцгэр хотыг дэмжигч.
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Сайхан цэвэрхэн цэмцгэр сэлүүхэн хүүхэд залуус явахад таатай болжээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.