УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзжээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцжээ.

Тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар "М.Нарантуяа-Нара гишүүн хэд хэдэн удаагийн ёс зүйн зөрчил гаргасан тул Байнгын хорооны хурлаар авч хэлэлцэнэ" хэмээн мэдэгдээд байсан юм. Гэвч Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзжээ.  байна.

Харин энэ тухайд М.Нарантуяа гишүүн "Энэ сошиал хаягийг та гишүүний ажилдаа хөтлөөрэй, албан ажилдаа ашиглаарай гэж хуваарилж төрөөс олгоогүй л бол энэ хаягаар манай гэр бүлийн хэн нь юугаа хийж, амьдралаа залгуулах нь бидний хувийн эрх шүү. МАН-ын А.Ариунзаяа гишүүн гуай" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.