Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, сайд Б.Жавхлан, Ц.Туваан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төгрөг нуурын орд газарт санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийсэн. ЗГ-ын зүгээс тус ордтой нэр холбогдоод байгаа Х.Баттулгыг энэ асуудлын талаар мэдээлэл хийх долоо хоногийн хугацаа өгсөн. Надад ямар нэг бичиг, үйлдэл хийсэнгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өчигдөр өгсөн байна лээ. Гэхдээ Төгрөг нуурын ордтой хамааралтай эсэх талаараа огт яриагүй гэж ойлгосон. “Намайг Төгрөгийн нуурын ордтой холбоотойг нотолж чадвал 100 хувь аваарай” гэж хэлсэн байна. Би бас хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Нотол гэсэн. Би нотолж байна. Хөдөлшгүй нотлох баримт, эх сурвалж, санхүүгийн болон хуулийн мэргэжилтний дүн байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. Эдгээр материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувь, Я.Батсүх гэдэг хүн 10 хувийг эзэмшиж байсан Camex ХХК компани Төгрөг нуур энержи компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотлох баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани, оффшороос оффшорт үргэлжилсэн үндэстэн дамнасан компаниар дамжуулан Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан 507 нүүр баримт байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.